Нууцлалын журам

ТАНИЛЦУУЛГА


Бид таны хувийн нууцыг хүндэтгэн үзэж, найдвартай байлгахыг эн тэргүүнд анхаарч, веб дэх хувь хүнийг танихуйц мэдээллийн нууцлалын түвшинд итгэх итгэлцлийг хадгалахын тулд дараах байдлаар ажиллана.

  • Нэгдүгээрт, бид ямар төрлийн мэдээлэл цуглуулж, ашиглаж байгаагаа мэдэгдэж ил тод байдлыг бүрэн хангана. Энэхүү нууцлалын бодлого нь ямар зорилгоор, ямар үйл ажиллагаа явуулж байгааг тодорхойлно.
  • Хоёрдугаарт, бид нууцлалын бодлого дотроо мэдээлэл цуглуулахыг зөвшөөрөх, эсэх сонголтыг танаас урьдчилж асууна.



ТАНЫ ОРОЛЦООНЫ ТУХАЙ


Энэ нууцлалын журмыг анхааралтай уншиж танилцана уу.

Та өөрийн хувийн хэрэгцээнд зориулж энэ "Нууцлалын журам"-ын хуулбарыг авч болно. Та хуулбарыг хэвлэхийн тулд хэрэглэж буй интернет хөтчийн "Хэвлэх" товчийг ашиглана уу.


Энэхүү сайтад таны мэдээллийг цуглуулах, боловсруулахыг зөвшөөрөхгүй бол манай сайтаас мэдээллийг хүлээн авахаар бүртгүүлэхгүй байхыг зөвлөж байна.




GRAPESEED-ЫН ЦУГЛУУЛЖ БУЙ МЭДЭЭЛЭЛ


ХУВЬ ХҮНИЙГ ТАНИХУЙЦ МЭДЭЭЛЭЛ

Хувь хүнийг танихуйц мэдээлэл нь та сайн дурын үндсэн дээр өгч буй мэдээлэл бөгөөд энэ нь (i) сайтын үйл ажиллагаагаар дамжуулан мэдээлэл,“бүлэг сэдвийн товхимол” хүлээн авах эсвэл “холбоо барихаар” бүртгүүлж буй мэдээлэл юм. Энэ хувь хүнийг танихуйц мэдээлэл гэдэг нь таныг таних, эсвэл өөртэй нь холбоотой байж болох өөр бусад хувь хүмүүсийг танихад ашиглагдах мэдээлэл юм. Хэрэв бид танд энэ тухай мэдэгдээгүй бол бид таних боломжтой мэдээллийг цуглуулахгүй. Бидний хувь хүнийг танихуйц мэдээллийн жишээ дурдвал:

  •   Таны болон хүүхдийн тань овог, нэр
  •   Хаяг (хот, дүүрэг г.м)
  •   Имэйл хаяг
  •   Утасны дугаар
  •   Холбоо барих мэдээлэл



БУСАД МЭДЭЭЛЭЛ

Таны өгсөн мэдээллээс гадна манай вэбсайт танд хүргэх мэдээллийн хэлийг сонгохын тулд вэбсайт дээр хадгалагдсан таны хэлний мэдээллийг автоматаар таньдаг.


БИД ТАНЫ МЭДЭЭЛЛИЙГ ХЭРХЭН ХЭРЭГЛЭДЭГ ВЭ

Бид бүртгэгдсэн мэдээлэлдээ тулгуурлан үзүүлдэг үйлчилгээгээ доор дурдлаа:

  •    Танд хэрэглэгчээр бүртгүүлэх нөхцөлийг бүрдүүлэх
  •    Таны өгсөн мэдээллийн дагуу хэрэглэгчийн бүртгэл үүсгэх

Бид зайлшгүй шаардлагатай нөхцөл үүссэн тохиолдолд буюу хууль тогтоомжийн дагуу, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн тогтоол журам, шийдвэрийг дагаж мөрдөх, үйлчилгээг сайжруулах, эсвэл бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах шаардлагатай бол хувь хүнийг танихуйц мэдээллийг авч хэрэглэнэ.


ӨГӨГДӨЛ ХАДГАЛАЛТ

Хэрэв та холбоо барих, бүлэг сэдвийн мэдээллийг хүлээн авах хүсэлт гаргасан бол бид таны оруулсан бүртгэлээр хүсэлтээ цуцлах хүртэл тань мэдээллийг илгээнэ. Гэсэн хэдий ч бид гарч болзошгүй залилан, хүчирхийлэл зэргээс урьдчилан сэргийлэхийн тулд шаардлагатай гэж үзсэн зарим өгөгдлийг хадгалах, нэгтгэх, бүртгэлийг дахин сэргээх, дүн шинжилгээ хийх эсвэл хуулиар шаардсан тохиолдолд хууль ёсны хүрээнд ашиглах боломжтой байна. Бид мэдээлэл устгах, хадгалахтай холбоотой аливаа хариуцлага хүлээхгүй.


ХҮҮХДИЙН БҮРТГЭЛ

Та эсвэл хүүхдийн тань сургуулийн захиргаанаас өгөөгүй бол бид 12 болон түүнээс доош насны хүүхдийн хувь хүнийг танихуйц мэдээллийг цуглуулахгүй. Хэрэв хүүхэд энэ бодлогыг зөрчсөн гэдгийг бид мэдвэл нэн даруй бүртгэлийг цуцалж, тухайн бүртгэлтэй холбоотой бүх мэдээллийг устгах болно.


БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ

Бид таны вебсайт болон бидний танд үзүүлдэг үйлчилгээнүүдийн талаар санал хүсэлтийг хүндэтгэн хүлээн авна. Хэрэв та энэ Нууцлалын Бодлогын талаар асуулт байвал дараах хаягаар бидэнд хандаарай:


Email: gs.mongolia@grapeseed.com
GrapeSEED Media Limited.

Share by: