АНГЛИАР СЭТГЭЖ

АНГЛИАР ЯРЬЯ



Грейпсийд хөтөлбөрт тавтай морил


50 гаруй жилийн туршид бид ирээдүй хойч үеэ амжилтад хүргэх гэсэн ганц зорилгод хөрөнгө оруулсаар ирсэн билээ. Бид эцэг эхчүүдэд хүүхдээ амжилтад хүргэх тэрхүү итгэл найдварыг нь бадрааж, амжилтад хүрэхэд туслах арга зүй, хэрэглэгдэхүүнийг багш нартаа хүргэхийн тулд оршин байдаг.

Англи хэл бол дэлхийн хаана ч амжилтад хүргэх хурдасгуур билээ.


Англи хэл хүүхэд багачуудад ирээдүйн түлхүүрийг атгуулна. 

  • Хүүхдийг хүчирхэгжүүлж, алсын харааг тэлнэ.


  • Цаашдын суралцах үүд хаалгыг нээнэ.


  • Хаана ч өөртөө итгэх итгэлтэй болгоно.


  • Бүх л амьдралынх нь амжилтын түлхүүрийг олноно.
  • Slide title

    Write your caption here
    Button
  • Slide title

    Write your caption here
    Button
  • Slide title

    Write your caption here
    Button
  • Slide title

    Write your caption here
    Button
  • Slide title

    Write your caption here
    Button
  • Slide title

    Write your caption here
    Button
  • Slide title

    Write your caption here
    Button
  • Slide title

    Write your caption here
    Button


ГРЕЙПСИЙД

Арга зүй


Грейпсийд нь олон дүрэм, өгүүлбэр зүйн бүтцийг цээжлүүлэхийн оронд өргөн хэрэглээний үгийн сан, утга агуулгаар нь ойлгох чадвар зэрэг илүү хэрэглээ тал дээр төвлөрдөг.


Сурагчид англи үгийг сонсоод таньдаг болох, өөрийн санаа бодлоо илэрхийлэхдээ эх хэлнээсээ орчуулах оюуны нэмэлт үйлдэл хийхгүйгээр төвөггүй ярьж сурдаг. Англи хэлийг хөгжилтэй, утга учиртай арга зүйгээр зааснаар Грейпсийд хөтөлбөр нь суралцахуйг илүү сонирхолтой болгодог. Хүүхдэд англи хэлийг эх хэлээ ая зөнгөөрөө сурсан арга барилаар (тогтмол давтамжтайгаар) зааснаар урам зориг, өөртөө итгэх итгэл төрүүлж, чөлөөтэй ярих чадварыг эзэмшүүлдэг.


  • Slide title

    Write your caption here
    Button
  • Slide title

    Write your caption here
    Button
  • Slide title

    Write your caption here
    Button
  • Slide title

    Write your caption here
    Button
  • Slide title

    Write your caption here
    Button
  • Slide title

    Write your caption here
    Button
  • Slide title

    Write your caption here
    Button


ГРЕЙПСИЙД

Зарчим


Грейпсийд хөтөлбөр нь сурагчдад ойлгох, ярих, унших, бичих зэрэг англиар чөлөөтэй харилцах бүхий л ур чадваруудыг эзэмшүүлдэг.


Сурагчид хэлийг эзэмшихдээ хэлний илэрхийлэл, дуудлага болон бүтцийг давхар сонсдог тул сонссон авиагаа хэлж сурах хүртлээ дуурайн давтах арга зүйгээр суралцаж эхэлдэг. Сурагчид англи хэл дээрх үг хэллэгүүдийг сонсож (хүлээн авах чадвар) түүнийгээ хэдий чинээ олон давтамжтай ашиглана (илэрхийлэл), илүү хурдан, илүү амархнаар (чөлөөтэй) өөрийн болгож, эзэмшиж, харилцаж (төгөлдөршиж) эхэлдэг. 


  • Slide title

    Write your caption here
    Button
  • Slide title

    Write your caption here
    Button
  • Slide title

    Write your caption here
    Button
  • Slide title

    Write your caption here
    Button
  • Slide title

    Write your caption here
    Button
  • Slide title

    Write your caption here
    Button


Грейпсйид сургалтын үр дүн


4. БИЧИХ ЧАДВАР

Грейпсийд хөтөлбөрийн сурагчид бичих чадварыг анхан шатнаас нь суралцдаг. 

СУРАГЧДЫН ҮР ДҮН

1. СОНСООД ОЙЛГОХ, ХАРИЛЦАХ ЧАДВАР

Грейпсийд хөтөлбөрийн сурагчдын сонсголын чадвар, ойлголтын түвшинг дээшлүүлэхийн тулд олон төрлийн ярианд суурилсан харилцаа, идэвхтэй оролцоог бүрдүүлдэг. 

СУРАГЧДЫН ҮР ДҮН

2. ЧӨЛӨӨТӨЙ, ТОД ЯРИХ ЧАДВАР

Грейпсийд сурагчид өөрсдийн үгсийн сангаа ашиглан бусад хүмүүстэй нээлттэй яриа өрнүүлдэг.

СУРАГЧДЫН ҮР ДҮН

3. УНШААД ОЙЛГОХ ЧАДВАР

Грейпсийд хөтөлбөрийн сурагчид үгсийн сан болон авиалбарын талаар өргөн мэдлэгтэй болдог. Тэд уншсан зүйлээ ойлгох, түүнийхээ талаар асуулт асуух замаар суралцдаг. 

СУРАГЧДЫН ҮР ДҮН

4. БИЧИХ ЧАДВАР

Грейпсийд хөтөлбөрийн сурагчид бичих чадварыг анхан шатнаас нь суралцдаг. 

СУРАГЧДЫН ҮР ДҮН

1. СОНСООД ОЙЛГОХ, ХАРИЛЦАХ ЧАДВАР

Грейпсийд хөтөлбөрийн сурагчдын сонсголын чадвар, ойлголтын түвшинг дээшлүүлэхийн тулд олон төрлийн ярианд суурилсан харилцаа, идэвхтэй оролцоог бүрдүүлдэг. 

СУРАГЧДЫН ҮР ДҮН
ГРЕЙПСЙИД ХӨТӨЛБӨР

Хөтөлбөрийн гол агуулга 


Грейпсийд хөтөлбөр нь олон өөр аргачлал бүхий сургалтын хэрэглэгдэхүүн ашиглан хүүхдийн суралцах явцыг дэмждэг. Агуулга, материал бүр өөрийн гэсэн онцлог зорилготой бөгөөд бүгд нэгдсэнээр нэгэн цогц баялаг агуулгыг бүрдүүлдэг билээ. 

Грейпсийдийн агуулга материал бүр англи хэл сурахад ямар нөлөө үзүүлдэг болохыг олж мэдэцгээе. 

ШИНЭ ҮГИЙН КАРТ

Зурагтай шинэ үгийн картууд нь сурагчдад шинэ үгийг заахад хэрэглэгдэнэ. Энэ нь нэр үг, тэмдэг нэр болон эсрэг утгатай үгсийн утгыг ойлгоход илүү хялбар болгож өгдөг. Түүнчлэн багш нарт сурагчдын явцыг үнэлэхэд дөхөм болгодог.

ЖИШЭЭ ХАРАХ

АВИА ЗҮЙН КАРТ

Авиа зүйн картууд нь сурагчдад англи хэлний авиа, дуудлагыг сурахад тусладаг бөгөөд тэдгээр авианууд хэрхэн нийлж үг бүтээж байгааг сурснаар унших чадварын суурийг тавьж өгдөг. Сурагчид тухайн үсгийг агаарт бичиж, үсгийн дуудлага болон тэдний авиаг сурдаг. 

ЖИШЭЭ ХАРАХ

СОНСГОЛЫН ДАСГАЛ (REP)

Сонсголын дасгал нь танхимын хичээлээс гадуур тусгай аппликейшнээр дамжуулан хөгжилтэй, зугаатай байдлаар сурагчдын англи хэлний мэдэгдэхүүнийг тэлж, чөлөөтэй ойлгох чадварыг нэмэгдүүлдэг билээ. 

ЖИШЭЭ ХАРАХ

УНШЛАГЫН НОМ

Уншлагын номнууд нь сурагчдад үг бүтээх, задалж унших, сурсан авиа зүйгээ хэрэглэх боломжоор хангасан богино үлгэрүүдтэй. Үлгэр тус бүрт багш асуулт асууснаар ангид хэлэлцүүлэг өрнөх, харилцан яриа үүсэх боломж нээгдэх бөгөөд сурсан үг хэллэгийг хэрэглээнд оруулж өгдөг.

ЖИШЭЭ ХАРАХ

БИЧИХ ДАСГАЛЫН ДЭВТЭР

Бичих дасгалын дэвтэр нь энгийн үгсийг авиа үсгээр нь задалж бичихийг заадаг. Чээжээр үг хэлж бичүүлэх нь сурагчид тухайн үгийг нүдлэх, цаашлаад эх хэл шигээ уншиж бичиж сурахад нь тусална.

ЖИШЭЭ ХАРАХ

ХӨДӨЛГӨӨНТ ДАСГАЛ

Хөдөлгөөнт үйлдлүүд нь хэлний хэрэглээ болон чухал шинэ үгсийг танилцуулах, хянах, бататгах зорилготой. Мөн удаан хугацаанд суусан сурагчдыг сэргээх, анхаарал төвлөрөлийг сайжруулахад дэм болдог билээ.

ЖИШЭЭ ХАРАХ

ДУУ

Дуу нь шинэ үгийн сан болон ярианы хэлийг заах үр дүнтэй арга юм. Дуулах нь сурагчдад илүү хялбар, хөгжилтэй байдаг бөгөөд шинэ үгсийг таниулах, бататгах зорилготой билээ. Грейпсийдийн дуунууд нь зураг, биеийн хэл, авиа зэргийг хослуулсан байдаг нь сурагчдад хэлийг шинэлэг аргаар эзэмшихэд тусалдаг.

ЖИШЭЭ ХАРАХ

УНШИХ МАТЕРИАЛ: ШҮЛЭГ БОЛОН ТОМ НОМ

Унших материалууд нь авиа зүй, авиалбар зүйн ойлголт мөн англи хэлний бичвэрийг хүүхдэд танилцуулж эзэмшүүлэхэд чиглэсэн. Шүлэгнүүд нь шинэ үсгийг танилцуулан үгийн эхлэл, дунд болон төгсгөл хэсгийн авиаг ялгаж сонсохыг заадаг. Том ном нь авиалбар, авиа зүйн зарчим, зөв дуудлага болон энгийн хэллэг олон давтамжтай энгийн үгсээр дамжуулан заадаг. 

ЖИШЭЭ ХАРАХ

ЧАНТ БУЮУ ХАРИЛЦАН ЯРИА

Чантууд нь сурагчдад юуг (зөв үгсийг) хэрхэн хэлэх (хоолойны өнгө аяс) вэ гэдгийг сурах боломжийг олгодог. Хэлний ихэнх чухал илэрхийлэмжүүдийг хөгжилтэй, энгийнээр сурах нөхцөлийг бүрдүүлсэн.

ЖИШЭЭ ХАРАХ

ҮЛГЭР

Үлгэр уншсанаар сурагчид харилцан ярилцдаг бөгөөд энэ нь харилцааны чадварыг суулгаж, өөртөө итгэлтэй байдлыг нэмэгдүүлдэг. Үлгэр нь сурагчдын үгийн сан болон хэлний илэрхийллүүдийг бататгаж илүү өргөн цар хүрээтэй болгодог. Бүлэг сэдэв бүрт Зурагт үлгэр байх бөгөөд энэ нь тухайн бүлэг сэдэвт үзсэн шинэ үгс болон ярианы хэллэгүүдийг бататгаж өгдөг. 

ЖИШЭЭ ХАРАХ
ХИЧЭЭЛЛЭХ УЯН ХАТАН ЗАГВАРУУД

Хэрэгжүүлэлтийн сонголтууд


Грейпсийд хөтөлбөр нь харилцагч нарынхаа хэрэгцээг ханган, түүнд нийцүүлэн ажиллахыг хичээдэг. Дараах байдлаар уян хатан хэрэгжүүлэлтийн сонголтуудыг гаргаж өгснөөр сургууль, сургалтын төв, багш болон сурагчдад маань илүү хялбараар өөрт тохиромжтой хэлбэрээр сургалтаа явуулах боломж бүрдэнэ. 


ТАНХИМ


Хүүхэд англи хэл сурахад илүү найрсаг, дотно орчин бүрдүүлэн хүсэл эрмэлзэлтэйгээр хичээллэх боломжийг олгоно

  • Цогц, бүх зүйлийг багтаасан сургалтын хөтөлбөр


  • Алдана гэсэн айдасгүй, сэтгэл зовнилгүй орчин


  • Хүүхдэд зориулсан хөгжилтэй сонирхолтой хэвлэмэл болон дижитал контент


АЛСЫН ЗАЙН


Онлайн хичээлийн платформ болох GrapeSEED Connect-ээр дамжуулан тасралтгүй суралцах боломж

  • Алсын зайн сургалт нь гэнэтийн нөхцөл байдалд (тухайлбал байгалийн ноцтой үзэгдэл, цар тахал, хөл хорио зэрэг.,) танхимын сургалтыг орлох боломжийг олгоно


  • Грейпсийд алсын зайн хичээл нь Грейпсийд арга зүй болон чанарын стандартыг хангасан


  • Сургалтын дэвшилтэт технологи нь хичээлийн агуулгыг илүү тодорхой харуулж, сурагчдын ойлголтыг нэмэгдүүлнэ


  • Анги танхимын хүрэлцээнд санаа зоволгүйгээр срагчдынхаа тоог нэмэгдүүлэх боломж



ХОСОЛСОН


Өөрийн хуваарьтаа тохируулан танхимын болон алсын зайн сургалтыг хослуулаарай

  • Хосолсон анги нь танхимын сургалтаас илүү бага зардалтай 


  • Хосолсон сургалтыг сонгосноор элсэлт болон хэрэгцээндээ тохируулан илүү уян хатан хуваарийг үүсгэж болно


  • Хосолсон ангид танхимын болон алсын зайн сургалтын бүхий л хэрэглэгдэхүүн материалыг нийлүүлнэ


  • Хэрэгжүүлэхэд маш энгийн бөгөөд хялбар


Амжилтад хүргэх технологи


Грейпсийд хүн бүрт хөгжилтэй, тохь тухтай, үр дүнтэй туршлагыг бий болгохын тулд дижитал хэрэгслийг хэрхэн ашигладаг вэ? Бидний санал болгож буй зарим хэрэгслүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг манай "Технологи" хуудаснаас үзээрэй:

  • Грейпсийд сайт: багш, удирдлага, эцэг эхэд зориулсан иж бүрэн дижитал хэрэглэгдэхүүн
  • Грейпсийд Nexus: Ухаалаг утас, зурагт болон бусад дэлгэц дээр хичээлийн материалыг дамжуулан хичээл заахад зориулагдсан цогц платформ
  • Грейпсийд Connect: Алсын зайн сургалтад хамгийн тохиромжтой онлайн сургалтын платформ
  • Сурагчийн апп: Сурагчид хаана ч байсан хичээлээ давтах боломжийг олгоно