ГРЕЙПСИЙД КЕМП 2026
Бид "Кемп Грейпсийд 2026" зуны зуслангийн үйл ажиллагаа Америкийн нэгдсэн улсад зохион байгуулахаар боллоо.
Олон орны Грейпсийд сурагчидтай хамтАмерикийн нэгдсэн улсын Вашингтон муж, Сиэтл хотод 2026 оны 7 сарын 26-аас 8 сарын 1 өдрийг хүртэл нэг долоо хоногийн хугацаанд зохион байгуулагдах зуны зусланд амрангаа шинэ улс оронтой танилцаж, олон шинэ найзуудтай болж, Монгол орноо төлөөлөн оролцох алтан боломжийг танилцуулж байна.
Олон улсын чанартай энэхүү арга хэмжээнд нийт 4 (2 хүү, 2 охин) сурагчдыг гурван шатны тэмцээнээр сонгон шалгаруулах бөгөөд яг одоо 17 болон түүнээс дээш бүлэг судалж байгаа, аяллаас өмнө 20 бүлэг сэдэв судалж дуусгах бүх сурагчид оролцох боломжтой.

