GrapeSEED-ийн ертөнцөд тавтай морилно уу?

Өнгөрсөн 50 гаруй жилийн тэртээгээс GrapeSEED-ийнхэн бид ирээдүй хойч үеийнхнийхээ сайн сайхны төлөө эрхэм үйлсэд л хөрөнгө оруулсаар ирсэн билээ. Хүүхдийнхээ ирээдүй хойчийн амьдралыг илүү гэгээлэг сайхан байлгах гэсэн эцэг эхчүүдийн хүсэл мөрөөдөлд итгэл найдвар бэлэглэж, багш нарыг амжилттай сайн ажиллахад шаардагдах сургалтын материал хэрэглэгдэхүүнээр бид хангаж байна.

Ази, Африк, Европ, АНУ-ын алинд ч англи хэл бол амжилтанд хүрэх гайхалтай давуу тал юм.

  • Энэ нь хүүхдэд мэдлэгийнхээ цар хүрээг тэлэх боломж олгодог.
  • Энэ нь тэдний цааш суралцах үүд хаалгыг нээж өгдөг.
  • Энэ нь тэднийг өөртөө итгэх итгэлтэй болгодог.
  • Энэ нь амьдралынх туршид амжилттай байх боломжийг буй болгодог.

GrapeSEED хөтөлбөрөөр суралцахад гарах үр дүн

1. СОНСОХ, ОЙЛГОХ, ХАРИУЛАХ ЧАДВАР

GrapeSEED-ийн сурагчид ойлгох, сонсох чадвараа хөгжүүлэхийн тулд олон төрлийн ярианы дасгал дадлагаар идэвхтэй хичээллэдэг.

Үүнд:

  • Англи хэлний дуудлага, үгс, мөн мэндчилгээг ялгаж зөв дуудна.
  • Мэдээлэл авах, асуудал шийдэх, хөгжилдөх, талархах, хүндэтгэх гэх мэт харилцааны олон өөр өнгө аясыг сонсоод ойлгодог болно.
  • Үгсийг үйл хөдлөл, зурагтай нь харьцуулж утгыг нь таамаглаж өөртөө дүгнэлт хийнэ.
  • Бусдын өгсөн мэдээлэл, тавьсан асуултыг ойлгоно.

2. ЗӨВ ЯРИХ ЧАДВАР

GrapeSEED-ын сурагчид тогтмол баяжиж буй үгийн сангаа ашиглан янз бүрийн хүмүүстэй ярьж, ярих чадварт суралцдаг.

Үүнд:

  • Харилцааны явцад өөрийгөө илэрхийлж, хэлний чадвараа сайжруулах үйл ажиллагаанд оролцоно.
  • Шинээр сурсан үг, хэллэгээ ашиглан ойлгосон зүйлийнхээ талаар бусадтай яриа өдөж эхлүүлнэ.
  • Харилцаж буй хүндээ тохируулан ярианы сэдвээ сонгож, өөрчилнө.
  • Ярих үедээ зөв тохирсон үгсийг сонгож ярих нь улам сайжирна.

3. УНШИХ, УНШСАНАА ОЙЛГОХ ЧАДВАР

GrapeSEED-ээр сурагчид үгийн баялгаа ашиглан унших, дуулах, асуултад хариулах, асуулт асуух зэрэг олон төрлийн үйл ажиллагаанд оролцох ба энэ явцад тэдний унших, уншсанаа ойлгох, сонсох чадвар нь хөгждөг.

Үүнд:

  • Бодит амьдралын жишээн дээр утга төгөлдөр ярих дадлага хийснээр үгийн сангаа баяжуулна.
  • Чангаар уншиж, уншсан эхийнхээ утга санааг ярилцах замаар үгийн сангаа нэмэгдүүлнэ.
  • Авиан зүйн мэдлэгээ ашиглан шинээр сурсан үгэндээ задлал хийнэ.
  • Бүлэг сэдэв бүхэнд орсон ихэнх англи үгийг уншдаг, утгыг нь ойлгодог болно.

БИЧИХ ДАДАЛД СУРАЛЦАХ

Бичих дасгал ажлаар сурагчид бичиж сурах сууриа зөв тавьж хөгжүүлдэг.

Үүнд:

  • Үсэг, тоог агаарт бичиж сурна.
  • Цагаан толгойн үсгүүдийг зурлагын дагуу зөв, цэвэрхэн бичнэ.
  • Багшийн дуудсан өгүүлбэрүүдийг цээжээр бичиж сурна.
  • Санаагаа ойлгомжтой буюу тодорхой болгохын тулд өөрийн бичсэнээ хянаж, засаж сайжруулдаг болно.

Багшийн сургалт ба цахимаар туслан дэмжих

СУУРЬ СУРГАЛТ

“Суурь сургалт”(Foundation training) нь GrapeSEED хөтөлбөрөөр анхлан заах багш нарт зориулагдсан ба уг хөтөлбөрөөр заах мэдлэг, ур чадварт олгодог. Харин нэг буюу түүнээс дээш удаа сургалтанд хамрагдсан багш нарт заах арга зүйн шинэлэг хэрэглүүрүүд танилцуулж, заах ур чадварыг нь гүнзгийрүүлэх “Шинэчлэгдсэн арга зүйн сургалт” (Refresher training) явуулдаг.

ДАРААГИЙНХ: АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАЛТ

АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАЛТ

Ажлын байран дахь сургалт “On-site teacher support”-аар хичээлд ажиглалт хийн, ганцаарчилсан сургалт зөвлөгөө өгч, хэрэгжүүлэлтийг сайжруулахад чиглэсэн бөгөөд тодорхой ур чадварыг нь хөгжүүлэх мэргэжлийн хичээл зааж үзүүлэх зэргээр хэрэгжүүлэлтийн чанарыг бататган багш нартай хамтран ажилладаг. Тэрээр биечлэн очиж хичээл үзсэний дараа дүгнэлт хийж тайлан бэлтгэх, мөн нэмэлт санал хүсэлт болон дараагийн хийх алхмуудыг тусгаж өгдөг.
ДАРААГИЙНХ: ХИЧЭЭЛД ДҮГНЭЛТ ХИЙЖ ТУСАЛЖ ЗӨВЛӨХ

ХИЧЭЭЛД ДҮГНЭЛТ ХИЙЖ ТУСАЛЖ ЗӨВЛӨХ

Тухайн улс дахь GrapeSEED-ийн сургагч багш хичээлийн бичлэгүүдийг үзэн анализ хийж мөн хэрэгжүүлэлтийн чанар ба үр дүнгийн талаар тодорхой зөвлөмж гаргаж өгч тусална.
ДАРААГИЙНХ: ЗААХ УР ЧАДВАР САЙЖРУУЛАХ ТУСГАЙЛСАН СУРГАЛТ

ЗААХ УР ЧАДВАР САЙЖРУУЛАХ ТУСГАЙЛСАН СУРГАЛТ

Энэ нь GrapeSEED хөтөлбөрийн нарийн зааг ялгаа бүхий заах арга зүйн хэрэглэгдэхүүн бүрийг хэрхэн заах видео бичлэгүүдтэй цахим сургалтын модул юм. Жишээлбэл:

  • “Гүнзгийрүүлсэн сургалт” (Progression of Learning) нь сурагчдынхаа амжилтыг улам бүр эрчимжүүлэн сайжруулж, хөгжүүлж болох амьд жишээг видео бичлэгүүдээр багш нарт харуулдаг.
  • “Унших болон бичих аргачлалын сургалт” (ReadWrite) нь сурагчдын унших бичих чадварыг сайжруулахын тулд Унших, Бичих дасгал (Reading and Writing)–ын ном хэрэглэгдэхүүнүүдийг хэрхэн ашиглах, сургалтын шинэ үр дүнтэй арга хэрэгслүүдийг хэрхэн үр ашигтай хэрэглэх аргуудыг заахаас гадна сурагчид мэдлэг чадварыг хэрхэн эзэмшдэг зүй тогтлыг харуулах юм.
ДАРААГИЙНХ: Багшийн мэргэжил дээшлүүлэх цахим сургалт

Багшийн мэргэжил дээшлүүлэх цахим сургалт

“Just in time” буюу “Яг цагтаа” видео бичлэгт GrapeSEED-ийн багш нарын өмнө тулгардаг зарим эргэлзээтэй зүйлийг тодорхой болгох, хичээл заах үеэр нь гарч болох асуудлыг шийдвэрлэх олон янзын арга замуудыг толилуулсан байгаа. Тухайлбал, бүлэг сэдвийг үр дүнтэй хэрэгжүүлэх зөвлөгөө, хэрхэн амилуулах, мөн үр дүнтэй заах аргачлал зэрэг багтана.
GRAPESEED ХӨТӨЛБӨР

ҮНДСЭН БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГҮҮД

Хүүхдүүдэд хэл сургахад багш нарт төрөл бүрийн сургалтын хэрэглэгдэхүүн хэрэг болдог. Сургалтын хэрэглэгдэхүүн бүр өөрийн зорилготой бөгөөд хэл сурах үүд хаалгыг нээдэг.

Англи хэлний сургалтын хэрэглэгдэхүүн хэсэг нь багш сурагчдын сургах, сурах явцыг хөнгөвчилж өгдөг.