GrapeSeed
  • flag
    • Global
    • China
    • India
    • Japan
    • Korea
    • Malaysia
      • English
      • Chinese
    • Mongolia
    • Myanmar
    • Russia
    • Thailand
    • USA
    • Vietnam
  • Сургах
  • Сурах
  • Үр дүн
  • Шийдэл
    • GrapeSEED
    • LittleSEED
  • flag
    • Global
    • China
    • India
    • Japan
    • Korea
    • Malaysia
      • English
      • Chinese
    • Mongolia
    • Myanmar
    • Russia
    • Thailand
    • USA
    • Vietnam
  • Системд нэвтрэх
  • Холбоо барих
Системд нэвтрэх
GrapeSeed Banner

Бид хичээлээ хэрхэн заадаг вэ? Бидний заах арга

Амжилтанд дагуулсан дэлхий дахины түүхийг бүтээлцээрэй

How we teach

GrapeSEED-ийн ертөнцөд тавтай морилно уу?

Өнгөрсөн 50 гаруй жилийн тэртээгээс GrapeSEED-ийнхэн бид ирээдүй хойч үеийнхнийхээ сайн сайхны төлөө эрхэм үйлсэд л хөрөнгө оруулсаар ирсэн билээ. Хүүхдийнхээ ирээдүй хойчийн амьдралыг илүү гэгээлэг сайхан байлгах гэсэн эцэг эхчүүдийн хүсэл мөрөөдөлд итгэл найдвар бэлэглэж, багш нарыг амжилттай сайн ажиллахад шаардагдах сургалтын материал хэрэглэгдэхүүнээр бид хангаж байна.

Ази, Африк, Европ, АНУ-ын алинд ч англи хэл бол амжилтанд хүрэх гайхалтай давуу тал юм.

  • Энэ нь хүүхдэд мэдлэгийнхээ цар хүрээг тэлэх боломж олгодог.
  • Энэ нь тэдний цааш суралцах үүд хаалгыг нээж өгдөг.
  • Энэ нь тэднийг өөртөө итгэх итгэлтэй болгодог.
  • Энэ нь амьдралынх туршид амжилттай байх боломжийг бий болгодог.
БИДНИЙ ШИЙДЛИЙГ ХАРАХ

GrapeSEED хөтөлбөрөөр суралцахад гарах үр дүн

1. СОНСОХ, ОЙЛГОХ, ХАРИУЛАХ ЧАДВАР

GrapeSEED-ийн сурагчид ойлгох, сонсох чадвараа хөгжүүлэхийн тулд олон төрлийн ярианы дасгал дадлагаар идэвхтэй хичээллэдэг.

Үүнд:

  • Англи хэлний дуудлага, үгс, мөн мэндчилгээг ялгаж зөв дуудна.
  • Мэдээлэл авах, асуудал шийдэх, хөгжилдөх, талархах, хүндэтгэх гэх мэт харилцааны олон өөр өнгө аясыг сонсоод ойлгодог болно.
  • Үгсийг үйл хөдлөл, зурагтай нь харьцуулж утгыг нь таамаглаж өөртөө дүгнэлт хийнэ.
  • Бусдын өгсөн мэдээлэл, тавьсан асуултыг ойлгоно.

2. ЗӨВ ЯРИХ ЧАДВАР

GrapeSEED-ын сурагчид тогтмол баяжиж буй үгийн сангаа ашиглан олон төрлийн хүмүүстэй ярьж, ярих чадварт суралцдаг.

Үүнд:

  • Харилцааны явцад өөрийгөө илэрхийлж, хэлний чадвараа сайжруулах үйл ажиллагаанд оролцоно.
  • Шинээр сурсан үг, хэллэгээ ашиглан ойлгосон зүйлийнхээ талаар бусадтай яриа өдөж эхлүүлнэ.
  • Харилцаж буй хүндээ тохируулан ярианы сэдвээ сонгож, өөрчилнө.
  • Ярих үедээ зөв тохирсон үгсийг сонгож ярих нь улам сайжирна.

3. УНШИХ, УНШСАНАА ОЙЛГОХ ЧАДВАР

GrapeSEED-ээр сурагчид үгийн баялгаа ашиглан унших, дуулах, асуултад хариулах, асуулт асуух зэрэг олон төрлийн үйл ажиллагаанд оролцох ба энэ явцад тэдний унших, уншсанаа ойлгох, сонсох чадвар нь хөгждөг.

Үүнд:

  • Бодит амьдралын жишээн дээр утга төгөлдөр ярих дадлага хийснээр үгийн сангаа баяжуулна.
  • Чангаар уншиж, уншсан эхийнхээ утга санааг ярилцах замаар үгийн сангаа нэмэгдүүлнэ.
  • Авиа зүйн мэдлэгээ ашиглан шинээр сурсан үгэндээ задлал хийнэ.
  • Бүлэг сэдэв бүхэнд орсон ихэнх англи үгийг уншдаг, утгыг нь ойлгодог болно.

БИЧИХ ДАДАЛД СУРАЛЦАХ

Бичих дасгал ажлаар сурагчид бичиж сурах сууриа зөв тавьж хөгжүүлдэг.

Үүнд:

  • Үсэг, тоог агаарт бичиж сурна.
  • Цагаан толгойн үсгүүдийг зурлагын дагуу зөв, цэвэрхэн бичнэ.
  • Багшийн дуудсан өгүүлбэрүүдийг цээжээр бичиж сурна.
  • Санаагаа ойлгомжтой буюу тодорхой болгохын тулд өөрийн бичсэнээ хянаж, засаж сайжруулдаг болно.

Багшийн сургалт ба цахимаар туслан дэмжих

  • БИЕЧЛЭН УУЛЗАЖ СУРГАХ СУРГАЛТУУД
  • СУУРЬ СУРГАЛТ
  • АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАЛТ
  • ЦАХИМААР ҮЗҮҮЛЭХ ЗӨВЛӨГӨӨ ТУСЛАЛЦАА
  • ХИЧЭЭЛД ДҮГНЭЛТ ХИЙЖ ТУСАЛЖ ЗӨВЛӨХ
  • ЗААХ УР ЧАДВАР САЙЖРУУЛАХ ТУСГАЙЛСАН СУРГАЛТ
  • Багшийн мэргэжил дээшлүүлэх цахим сургалт

СУУРЬ СУРГАЛТ

“Суурь сургалт”(Foundation training) нь GrapeSEED хөтөлбөрөөр анхлан заах багш нарт зориулагдсан ба уг хөтөлбөрөөр заах мэдлэг, ур чадварт олгодог. Харин нэг буюу түүнээс дээш удаа сургалтанд хамрагдсан багш нарт заах арга зүйн шинэлэг хэрэглүүрүүд танилцуулж, заах ур чадварыг нь гүнзгийрүүлэх “Шинэчлэгдсэн арга зүйн сургалт” (Refresher training) явуулдаг.

ДАРААГИЙНХ: АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАЛТ

АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАЛТ

Ажлын байран дахь сургалт “On-site teacher support”-аар хичээлд ажиглалт хийн, ганцаарчилсан сургалт зөвлөгөө өгч, хэрэгжүүлэлтийг сайжруулахад чиглэсэн бөгөөд тодорхой ур чадварыг нь хөгжүүлэх мэргэжлийн хичээл зааж үзүүлэх зэргээр хэрэгжүүлэлтийн чанарыг бататган багш нартай хамтран ажилладаг. Тэрээр биечлэн очиж хичээл үзсэний дараа дүгнэлт хийж тайлан бэлтгэх, мөн нэмэлт санал хүсэлт болон дараагийн хийх алхмуудыг тусгаж өгдөг.
ДАРААГИЙНХ: ХИЧЭЭЛД ДҮГНЭЛТ ХИЙЖ ТУСАЛЖ ЗӨВЛӨХ

ХИЧЭЭЛД ДҮГНЭЛТ ХИЙЖ ТУСАЛЖ ЗӨВЛӨХ

Тухайн улс дахь GrapeSEED-ийн сургагч багш хичээлийн бичлэгүүдийг үзэн анализ хийж мөн хэрэгжүүлэлтийн чанар ба үр дүнгийн талаар тодорхой зөвлөмж гаргаж өгч тусална.
ДАРААГИЙНХ: ЗААХ УР ЧАДВАР САЙЖРУУЛАХ ТУСГАЙЛСАН СУРГАЛТ

ЗААХ УР ЧАДВАР САЙЖРУУЛАХ ТУСГАЙЛСАН СУРГАЛТ

Энэ нь GrapeSEED хөтөлбөрийн нарийн зааг ялгаа бүхий заах арга зүйн хэрэглэгдэхүүн бүрийг хэрхэн заах видео бичлэгүүдтэй цахим сургалтын модул юм. Жишээлбэл:

  • “Гүнзгийрүүлсэн сургалт” (Progression of Learning) нь сурагчдынхаа амжилтыг улам бүр эрчимжүүлэн сайжруулж, хөгжүүлж болох амьд жишээг видео бичлэгүүдээр багш нарт харуулдаг.
  • “Унших болон бичих аргачлалын сургалт” (ReadWrite) нь сурагчдын унших бичих чадварыг сайжруулахын тулд Унших, Бичих дасгал (Reading and Writing)–ын ном хэрэглэгдэхүүнүүдийг хэрхэн ашиглах, сургалтын шинэ үр дүнтэй арга хэрэгслүүдийг хэрхэн үр ашигтай хэрэглэх аргуудыг заахаас гадна сурагчид мэдлэг чадварыг хэрхэн эзэмшдэг зүй тогтлыг харуулах юм.
ДАРААГИЙНХ: Багшийн мэргэжил дээшлүүлэх цахим сургалт

Багшийн мэргэжил дээшлүүлэх цахим сургалт

“Just in time” буюу “Яг цагтаа” видео бичлэгт GrapeSEED-ийн багш нарын өмнө тулгардаг зарим эргэлзээтэй зүйлийг тодорхой болгох, хичээл заах үеэр нь гарч болох асуудлыг шийдвэрлэх олон янзын арга замуудыг толилуулсан байгаа. Тухайлбал, бүлэг сэдвийг үр дүнтэй хэрэгжүүлэх зөвлөгөө, хэрхэн амилуулах, мөн үр дүнтэй заах аргачлал зэрэг багтана.
GRAPESEED ХӨТӨЛБӨР

ҮНДСЭН БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГҮҮД

Хүүхдүүдэд хэл сургахад багш нарт төрөл бүрийн сургалтын хэрэглэгдэхүүн хэрэг болдог. Сургалтын хэрэглэгдэхүүн бүр өөрийн зорилготой бөгөөд хэл сурах үүд хаалгыг нээдэг.

Англи хэлний сургалтын хэрэглэгдэхүүн хэсэг нь багш сурагчдын сургах, сурах явцыг хөнгөвчилж өгдөг.

ХӨДӨЛГӨӨНТ ҮЙЛДЭЛ

ХӨДӨЛГӨӨНТ ҮЙЛДЭЛ

Хүүхдүүд хөдөлж байх их дуртай! Үйл явдлаар дүүрэн хөдөлгөөнт дасгалууд нь амьдралд хэрэгтэй чухал заавар/дүрэм, ангид хэрэглэдэг комманд, мөн үйл хөдлөл заасан үйл үг зэргийг заахад бэлтгэгдсэн материал юм.
Загвар харах
ДУУ

ДУУ

Дуу нь шинэ үгийн сан, хэлний илэрхийллийг заах үр дүнтэй арга юм. Сурагчдад хялбар, хөгжилтэй төдийгүй үгийн сан, хэлний функцийг дуудлага сайжруулдаг. GrapeSEED дуу нь зураг, байгалийн дохио, дуу чимэг хослуулсан байдаг.
Загвар харах
ТОМ НОМ

ТОМ НОМ

Багш сурагчид хамтдаа унших том ном нь авиалбар болон авиан зүйн тэмдэг, тэмдэглэгээг заана. Том ном - үсэг авиа, зөв дуудлага ба англи үг хэллэгийн илэрхийллийг ойлгуулахад хэрэглэгддэг.
Загвар харах
ЧАНТ

ЧАНТ

Үг хэллэгийг дуу хоолойны өнгө аясаа тохируулан зөв ярихад суралцдаг. Хэлний ихэнх функцийг хөгжилтэй, бөгөөд бодит нөхцөлд сурах нь тустай.
Загвар харах
ҮЛГЭР

ҮЛГЭР

Сунгасан хугацаагаар өдөр бүр давтах нь шинэ хэл эзэмших үйл явцын гол чухал хэсэг болдог. Үлгэр өөрөө үүний гол үүргийг гүйцэтгэдэг. Сурагчдын англи хэлний үгийн сан болон хэлний функцийг өгүүлбэрийн олон төрлийн бүтцийн хамт нэмэгдүүлдэг.
Загвар харах
ЗУРАГТАЙ ШИНЭ ҮГИЙН КАРТ

ЗУРАГТАЙ ШИНЭ ҮГИЙН КАРТ

1200 гаруй үгийг картаар амилуулдаг. Сурагчид хүүхэлдэйн зургийг шинэ үгтэй холбож сурч багш дуудлага, өргөлт аялгыг тухайн бүрт хянана.
Загвар харах
АВИАНЗҮЙН ГАЛИГ ТЭМДЭГЛЭСЭН КАРТ

АВИАНЗҮЙН ГАЛИГ ТЭМДЭГЛЭСЭН КАРТ

Сурагчид анли хэлний дуу авиагаар үг хэрхэн холбож хэлэхийг сурна. Ингэснээр тэдний унших суурь тавигддаг. Агаарт бичиж сурах нь үсгийн зураасыг дэс дараалалтай бичиж, үсэг бүрийн нэр, дуудлагыг сурахад тустай.
Загвар харах
ТОЛЬ БИЧИГТЭЙ ҮЛГЭР

ТОЛЬ БИЧИГТЭЙ ҮЛГЭР

Үлгэр унших нь хүүхдүүдийг яриулж, улмаар тэдний харилцах чадвар дээшилж өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Бүлэг бүрт толь бичигтэй үлгэр байдаг ба өмнөх бүлэгт үзсэн шинэ үг, хэлний функцийг бататгадаг.
Загвар харах
ШҮЛЭГ ХАМТДАА УНШИХ (багш сурагч хамт)

ШҮЛЭГ ХАМТДАА УНШИХ (багш сурагч хамт)

Хамтдаа унших ажлаар авиалбар ба авиан зүйн галигийн тэмдэгийн талаар заадаг. Шүлэгээр тодорхой/тухайн дуу авиа буюу эхэн, дунд, адагт дуудагдах авиаг таниулна.
Загвар харах
REP

REP

Ангиас гадуур онцгой зохиомжтой ном, CD, DVD хэрэглүүлснээр REP давтлага нь хүүхдийн ярианы чадварыг дээшлүүлээд зогсохгүй боловсролыг зугаатай аргаар эзэмших боломж олгодог.
Загвар харах
Унших номнууд

Унших номнууд

Анхан шатны, дунд түвшний, адалт явдалтай унших ном
Загвар харах
Бичих дасгалын ном

Бичих дасгалын ном

Бичих дасгалын номны бүтэцлэгдсэн англ хэлний зөв хэрэглээний тухай сурсан зүйлээ бататгахын зэрэгцээ сурагчдад үг, өгүүлбэрийг хэрхэн бичихийг заах
Загвар харах
ХАРААД СУРАЛЦАХ
ХАРААД СУРАЛЦАХ
ҮР ДҮНГ ХАРАХ
ҮР ДҮНГ ХАРАХ
ШИЙДЛИЙГ ОЛОХ
ШИЙДЛИЙГ ОЛОХ

ТА АЯЛЛАА ЭХЛЭХЭД БЭЛЭН ҮҮ?

ХОЛБОО БАРИХ
GrapeSeed
Сургах
  • Сургалтын үр дүн
  • Багшийн сургалт, дэмжлэг
  • GrapeSEED хөтөлбөрийн
    үндсэн хэрэглэгдэхүүнүүд
Сурах
  • Аргазүй ба зарчим
Үр дүн
  • Статистик
  • Хувь
  • Англи хэл сурагчийн үнэлгээ
  • Сэтгэгдэл
Шийдэл
  • LittleSEED
  • GrapeSEED
Бусад
  • Холбоо барих
  • Түгээмэл асуулт, хариулт
  • Татсан файлууд
2019 Грейпсийд Медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан
  • Тухай
  • Нууцлал