Танилцуулга

Бид таны хувийн нууцыг хүндэтгэн үзэж, найдвартай байлгахыг эн тэргүүнд анхааран ажиллах болно. Вэб дэх хувийн мэдээллийн нууцлалын түвшинд итгэх итгэлцлийг хадгалахын тулд дараах байдлаар ажиллана.

  • Нэгдүгээрт, бид ямар төрлийн мэдээлэл цуглуулж, ашиглаж байгаагаа мэдэгдэж ил тод байдлыг бүрэн хангана. Энэхүү нууцлалын бодлого нь ямар зорилгоор, ямар үйл ажиллагаа явуулж байгааг тодорхойлно.
  • Хоёрдугаарт, бид нууцлалын бодлого дотроо мэдээлэл цуглуулахыг зөвшөөрөхгүй байх сонголтыг өгдөг.

ТАНЫ ОРОЛЦООНЫ ТУХАЙ

Эдгээр нууцлалын бодлогыг анхааралтай уншина уу.

Та өөрийн хувийн хэрэгцээнд зориулж энэ "Нууцлалын бодлого"-ын хуулбарыг авч болно. Та хуулбарыг хэвлэхийн тулд өөрийн хөтчийн "Хэвлэх" товчийг ашиглана уу.

Энэхүү сайт дээр таны мэдээллийг цуглуулах, боловсруулахтай санал нийлэхгүй байгаа бол таныг манай сайт дээрх мэдээллийг хүлээн авахдаа бүртгүүлэхгүй байхыг зөвлөж байна.


GRAPESEED-ЫН ЦУГЛУУЛЖ БУЙ МЭДЭЭЛЭЛ

ХУВИЙН ТАНИН МЭДЭХҮЙН МЭДЭЭЛЭЛ

Хувийн танин мэдэхүйн мэдээлэл нь та сайн дурын үндсэн дээр өгч буй мэдээлэл бөгөөд энэ нь (i) сайтын үйл ажиллагаагаар дамжуулан мэдээлэл, товхимол хүлээн авахад бүртгүүлж буй мэдээлэл юм. "Бүлэг сэдвийн мэдээлэл хүлээн авахын тулд бүртгүүлэх" манай сайт дээрхи холбоос эсвэл (ii) мэдээлэл илгээх “Холбоо барих” Хувийн танин мэдэхүйн мэдээлэл гэдэг нь таныг таних, эсвэл өөртэй нь холбоотой байж болох өөр бусад хувь хүмүүсийг танихад ашиглагдах мэдээлэл юм. Хэрэв бид танд энэ тухай мэдэгдээгүй бол бид таних боломжтой мэдээллийг цуглуулахгүй. Бидний цуглуулах хувийн танин мэдэхүйн мэдээллийн зарим жишээнүүд нь:

  • Овог, нэр
  • Хаяг (хот, дүүрэг г.м)
  • Имэйл хаяг
  • Утасны дугаар
  • Холбоо барих мэдээлэл

БУСАД МЭДЭЭЛЭЛ

Таны өгсөн мэдээллээс гадна манай вэбсайт танд хүргэх мэдээллийн хэлийг сонгохын тулд вэбсайт дээр хадгалагдсан таны хэлний мэдээллийг автоматаар таньдаг.


БИД ТАНЫ МЭДЭЭЛЛИЙГ ХЭРХЭН ХЭРЭГЛЭДЭГ ВЭ

Бидэнд өгсөн мэдээлэлд тулгуурлан үзүүлдэг зарим үйлчилгээг доор тайлбарласан болно:

  • Хэрэв та хүсэлт гаргасан бол бид бүлэг сэдвийн мэдээллийг танд илгээнэ
  • Бидэнтэй холбоо барих, хариу илгээн харилцах боломжтой болгоход

Зарим нөхцөл байдалд буюу хуулиар шаардсан, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулах, үйлчилгээ үзүүлэх, сайжруулах шаардлагатай гэж үзсэн, эсвэл шүүх ажиллагаа, шүүн таслах ажиллагаанд дагаж мөрдөх шаардлагатай гэж үзсэн нөхцөлд хууль ёсны үйл ажиллагааны дагуу мэдээллийг дамжуулах магадлалтай.

ӨГӨГДӨЛ ХАДГАЛАХ

Хэрэв та манай бүлэг сэдвийн сэтгүүлийг хүлээн авахаар бүртгүүлсэн бол таныг энэхүү үйлчилгээний захиалгаа цуцлах хүртэл хувийн мэдээллийг тань хадгалах болно. Холбоо барих Мөн бид залилан, хүчирхийлэл зэргээс урьдчилан сэргийлэхийн тулд шаардлагатай гэж үзсэн зарим өгөгдлийг хадгалж үлдэх, нэгтгэх, бие даан өгөгдөлд дүн шинжилгээ хийх, эсвэл хуулиар шаардсан бол хууль ёсны дагуу ашиглах боломжтой байна. Бид мэдээлэл устгах, хадгалахтай холбоотой аливаа хариуцлага хүлээхгүй.

ХҮҮХДҮҮД

12 болон түүнээс доош насны хүүхдийн мэдээллийг цуглуулахгүй. Хэрэв хүүхэд энэ бодлогыг зөрчсөн гэдгийг бид мэдвэл холбогдох дансаа нэн даруй цуцалж, тухайн дансанд хамаарах бүх мэдээллийг устгах болно.

БИДЭНТЭЙ ХЭРХЭН ХОЛБОО БАРИХ ВЭ

Вэбсайт болон бидний үзүүлдэг үйлчилгээнүүдийн талаар санал хүсэлтийг бид хүлээн авч байна. Хэрэв та энэ "Нууцлалын журам"-ын талаар асуулт байвал дараах хаягаар бидэнд хандаарай:

Имэйл: gs.mongolia@grapeseed.com
Имэйл: Монгол улс, Улаанбаатар хот
Чингэлтэй дүүрэг 5-р хороо,
Нэгдсэн үндэсний 8/2 барилга, Грейпсийд ХХК