Зөв цагт, зөв аргаар

Англи хэл сурах хамгийн зөв цаг нь бага нас буюу хүүхдийн булчин, бие махбод болон тархи нь ид хөгжиж байгаа үе юм. Мөн хэл сурах хамгийн зөв арга нь тэдний өөрөө аяндаа хэлд ордог жам ёсны зүй тогтлыг судалж хөгжүүлсэн арга юм. Энэхүү аргыг судалж тогтоох, боловсруулах, хөгжүүлэх нь нарийн төвөгтэй үйл явц байсан хэдий ч харин хэрэгжүүлэх нь маш энгийн бөгөөд нийцэмжтэй болсон юм.

GrapeSEED гэж юу вэ?

Ярианы англи хэлний хөтөлбөр (ELL) болох GrapeSEED нь 4-12 насны сурагчдад англи хэл эзэмшүүлэхдээ тэдний төрөлх хэлээ сурсан арга зарчмыг баримталдаг.

Суралцагчдын англи хэлийг тогтмол давтах, ойлгох, хэрэглэх, бататгах зэрэг тасралтгүй үйл явцаар дамжин тэдэнд итгэл найдвар буй болж, англиар чөлөөтэй ярих чадварыг эзэмшихэд тусалдаг.

GRAPESEED НЬ СУРАГЧДАД ЧӨЛӨӨТЭЙ УНШИХ, БИЧИХЭД БЭЛДЭХ, БИЧИХ ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ ОЛГОДОГ.

БИДНИЙ ШИЙДЛИЙГ ХАРАХ
GRAPESEED

АРГАЗҮЙ

Хэлзүйн дүрэм, бүтцийг цээжлэхийн оронд ойлголт, үгсийн сан, үг хэллэг, утга санааг практикт ашиглахад анхаардаг.

Сурагчид англи яриаг сонсоод эх хэлрүүгээ орчуулалгүй ойлгож бодсоноо шууд ярьж сурдаг. GrapeSEED нь англи хэлийг амьдралын өдөр тутмын хэрэглээ, баяр хөөр болгох замаар сургалтыг сонирхолтой болгодог. GrapeSEED нь хүүхдэд энгийнээр, тогтмол давталтаар сурах арга барилд нь тохируулж тэдэнд урам зориг төрүүлж, чөлөөтэй ярих чадварыг богино хугацаанд эзэмшүүлнэ.

GRAPESEED

БҮТЭЦ

GrapeSEED нь ойлгох, ярих, унших, бичих зэрэг харилцааны цогц чадварыг сурагчдад эзэмшүүлнэ.

Сурагчид англи хэлний үг хэллэгийг сонсож, дуу авиаг үйл хөдөлгөөнтэй холбож ойлгож эхэлдэг. Тэдгээрийг хэлж сурах хүртлээ дуу авиаг дуурайж хэлдэг. Сурагчид үг хэллэгийг сайн сонсож (хүлээн авах), хэрэглэхийн хэрээр (илэрхийлэл) хурдан бөгөөд амархан санаж, сурсан ойлголт үг хэллэгээрээ ( чөлөөтэй ярих чадвар) бусадтай харилцана.