КОВИД 19 Дэмжлэг

GrapeSEED-ын сургалт хаана ч явагдах боломжтой

Дэлхий даяар үргэлжилж буй тахал өвчний улмаас сурагчдын сурч боловсрох явцыг тасалдуулж байна.

Сургуулиуд хаагдсан үед манай хөтөлбөрөөр гэртээ суралцах нөхцөлийг сурагчдад мөн эцэг эхчүүд, багш нарт аль болох үр бүтээлтэй, тааламжтай байлгахыг бид хүсэж байна.

Сургууль хаалттай үеэр GrapeSEED хөтөлбөрийн хамт олон боловсрол олгогчид болон гэр бүлүүдэд шинэ эх үүсвэрээр манай интернет хуудсуудад нэвтрэх боломжийг олгож байна.

Эдгээр онлайн эх үүсвэрүүд нь хүүхдүүдэд англи хэл сурах явцыг гэрээсээ тасралтгүй үргэлжлүүлэх боломжийг олгох зорилготой юм.

Царт тахлын үед англи хэлний өндөр түвшинд хүрэх аяллаа үргэлжлүүлж байна

Аз болоход, GrapeSEED хөтөлбөрийн сурагчид сургуулиуд хаагдсан байсан ч гэсэн англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх аяллаа үргэлжлүүлж чадна.

GrapeSEED хөтөлбөрийнхөн багш, сурагчиддаа онлайнаар, танхим ч аль алинд нь суралцах хамгийн сайн нөхцөлийг бүрдүүлэхийг эрмэлздэг.

Багш, оюутан хоёр хоорондоо харилцаж чадахгүй байсан ч үргэлжлүүлэн суралцах нь чухал юм. Иймээс бид онлайн багш сурагчийн харилцааг дэлхийн бүх GrapeSEED хөтөлбөртэй сургууль, гэр бүлүүдэд ашиглах боломжийг бүрдүүлсэн юм.

Виртуал хичээлийн шийдлийг GrapeSEED-ын мэргэжлийн туршлагатай, англи хэлний өндөр ур чадвар бүхий багш нар зааж хүргэсэн.

Сурагчийн GrapeSEED аппликейшн нь ижил зүйлсийг дижиталаар суралцаж сурсан зүйлсээ давтах нөхцөлийг бүрдүүлсээр байна.

Сургалтын шинэ агуулгыг нийтэлж, ашиглах боломжтой болгохын зэрэгцээ алсын зайн сургалтанд туслах олон тооны сургалтын материалыг боловсруулсан болно. Эдгээр нөөцийн талаар мэдээлэл авахын тулд GrapeSEED-ын сурагч багштайгаа нягт холбоотой ажиллахыг зөвлөж байна.

GrapeSEED сургууль бүр нөхцөл байдлыг хэрхэн зохицуулах талаар арай өөр арга барил авч байгаа боловч шилжилтийн эргэлзээтэй энэ хүнд хэцүү үеийг даван туулахад нь туслах чиглэлээр бид GrapeSEED хөтөлбөртэй сургуулиудтайгаа хамтран ажиллаж байна.