БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХЫГ ХҮСВЭЛ ДООРХ МАЯГТЫГ БӨГЛӨНӨ ҮҮ.

GRAPESEED ХӨТӨЛБӨР

Түгээмэл асуудаг асуултууд

Product and Technical FAQийн дараахь жагсаалтыг сонгоорой. Түгээмэл асуулт хариултаас хамгийн нийтлэг тохиолддог асуултын хариултыг хайгаарай. Хариултаа олохгүй бол холбоо барих маягтыг бөглөж холбогдоорой.

GrapeSEED нь багш, хүүхдүүдэд англи хэлний ярианы боловсрол болон чадварыг гойд сайн эзэмшүүлснээр тэдний амьдралыг өөрчлөн сайжруулахыг зорин ажилладаг компани юм.
GrapeSEED бол хүүхдийг уншиж бичих чадварт сургах гүүр болдог, зугаатай бөгөөд сонирхол татсан аман яриаг эзэмшүүлэх хөтөлбөр юм.
GrapeSEED-ийн хөтөлбөрийг дэлхийн олон улс оронд хэрэгжүүлдэг ба зөвхөн сургууль, байгуулагуудтай хөтөлбөрөө нийлүүлэн хамтран ажилладаг. GrapeSEED танай улсад хэрэгжиж байгаа эсэх, танай сургууль тохирох эсэх тухай мэдэхийг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
Сурагч бүр лицензийн төлбөр төлдөг.
GrapeSEED 1950 онд Япон улсын Сендай хотын Мэйсэн сургуульд анх хэрэгжсэн. Хөтөлбөрийг зохиогч нар төрөлх хэл сурдагтай адил арга замаар англи хэл сурах систем боловсруулахыг зорилгоо болгосон. Одоогоор энэ систем нэлээд олон улсад дэлгэрч GrapeSEED хөтөлбөр зогсолтгүй хөгжиж сайжирсаар байна.
GrapeSEED нь хэл сурах хүний төрөлх зүй тогтлыг дагадаг. Хэл амжилттай сурах төдийгүй амьдрал нь амжилт ололтоор дүүрэн байх үндэс суурийг тавьдаг юм.

GrapeSEED гойд үр дүнтэй болгодог хэд хэдэн хүчин зүйлс бий. 1) Суралцагсад тун идэвх сонирхолтой оролцдог. 2) багш нар бэлтгэх систем өөрөө өргөн хүрээтэй. 3) хөтөлбөр сайтар боловсруулсан, олон талыг хөндсөн байдаг.

Зайлшгүй амжилтад хүргэх бүх нөхцөлийг GrapeSEED-д багтаасан. Хамгийн чухал нь хэрэгжүүлэгч сургууль GrapeSEED хөтөлбөрийн арга, стандартыг бүрэн хэрэгжүүлж байж амжилтанд хүрнэ.